ҮЙЛ ЯВДАЛ: “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг болно

Гуравдугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хүнээ дээдэлж-Хамтдаа хөгжье” зөвлөлдөх уулзалт болно.

9.30 цагт “Blue Sky” зочид буудалд  “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг болно.

9.00 цагт “Туушин” зочид буудалд “Цахим хөгжлийн хурдасгуур” форум болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт СТӨ-нд ХЗДХЯ-наас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91907777

11.00 цагт Ардчиллын өргөөнд АН-ын “4/11 Мэдээллийн цаг” болно.

14.00 цагт Сүхбаатарын талбайд Төрийн үйлчилгээний албан хаагчид жагсаал зохион байгуулна. Утас: 99027019

16.00 цагт ШУТИС-ийн хичээлийн I байранд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон Магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон Улсад суралцах болзол хангасан 45 оюутанд батламж гардуулна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *